Мэндчилгээ

Бидний үйл ажиллагаатай танилцаж буй танд талархал илэрхийлье.

   Манай хамт олны зорилго бол дэлхийн хамгийн хүйтэнд тооцогддог манай орны нөхцөлд тохирох, дэхийн хүйтэн орнуудын ард иргэдийн амьдрал ахуйд туршигдаж нотлогдсон, орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи сонгодог өнгө дизайны зохицол бүхий, хамгийн бага зардлаар /бага түлшээр/ хамгийн их, чанарын баталгаатай эх үүсвэрээс дулаан гаргадаг төрөл бүрийн ахуйн болон аж ахуйн зориулалттай зуух, камин, нам даралтат зуух, уурын зуух гэх мэт эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр ард иргэдээ хангах явдал мөн.

    Монгол улс маань техник, технологийн эрчимтэй хөгжлийн замд орох түүхэн боломжийн өмнө тулж ирээд байна. Энэ боломжийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд бид юуны өмнө агаарын бохирдлыг багасгах дэвшилтэд технологид суурилсан халаалтын системийг хэрэглэх шаардлага тулгарч байгаа.

    Манай компани инженер, судлаачид сүүлийн жилүүдэд судалгаа хийсний үр дүнд, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэж нэрлэгдэх Улаанбаатар хотод нэн тохиромжтой бүрэн шаталттай, түлшний хэмнэлттэй сибирийн -45 ийн хүйтэнд үйлдвэрлэгдэн туршигдсан нам даралтын халаалт, сайн, камин зуухнуудыг албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр та бүхэнд санал болгож байна.

Бид дэлхийн стандарт, дэвшилтэд тэргүүний техник технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажилладаг билээ.

Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөж, айл бүрийн гал голомт нь өөдөө байж, хүн бүрийн эрүүл мэнд нь энх тунх байхыг хүсэн ерөөе.

"Энгүүн Хангай" ХХК захирал О.Анхбаяр